БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

БНСУ-д улирлын томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан 101 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь өндөр настай хүмүүс байсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.

Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан олон тохиолдол бүртгэгдсэн нь олон нийтийг сандаргасан юм. Гэвч Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, нийт тохиолдлоос 97 хүний нас барсан шалтгаан нь томуугийн вакцинтай бараг хамааралгүй байжээ. Харин үлдсэн дөрвөн тохиолдлыг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.

Нас барсан хүмүүсийн 84 нь 70-аас дээш настай, ес нь 60 гаруй настай, найм нь 60-аас доош настай байсан гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд томуугийн вакцин болон нас барсан тохиолдлуудын хооронд шууд холбоо хамаарал тогтоогоогүй тул коронавирусний цар тахал дэгдсэн энэ цаг үед өвлийн улирал эхлэхээс өмнө вакцинжуулалтад хамрагдахыг иргэдэд уриалжээ.

СӨҮЛ. /Yonhap/

Сэтгэгдэл бичих