Л.Цэдэвсүрэн: Боловсролын ерөнхий хуулийн төсөлд салбарын бүхий л байгууллагын болон эцэг эхчүүдийн саналыг цахимаар авч байна

оруулсан Алсын Хараа

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон нийтээс санал авах, 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг өрнүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг төсөлд санал авах ажлыг улс орон даяар арваннэгдүгээр сарын 05-нд эхлүүлжээ.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлыг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. 1982, 1992, 2002 онд боловсролын хууль өөрчлөгдөж байсан.

Боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л байгууллагуудын саналыг хуульд тусгахаар зорьж байна. Эцэг эхчүүдийн саналыг өргөн хүрээнд авна. Тогтвортой сайн мөрдөгдөх, салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулж чадах хуулийн төсөл боловсруулна" гэв.

Одоо хэрэгжиж буй боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд зургаан удаа, СӨБ-ийн тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД БҮХ НИЙТЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛЪЯ

Ж.Мөнхбат: ЖДҮ-гээс болж 2020 онд ялагдах болчихсон байгаа шүү

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Улсын хөгжлийн үндэс нь  боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулъя.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналыг бичгээр болон цахимаар авч байна. Цахимаар санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 01 хүртэл явагдана.

БШУЯ-наас 21 аймаг, 9 дүүргийн нийт боловсролын байгууллагад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах ажил арваннэгдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Энэхүү цуврал уулзалт арваннэгдүгээр сарын 17-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Иргэд БШУЯ-ны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-ийн багш ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө.

Боловсролын салбарын эрх зүйн орчноо хөгжлийн шаардлагад нийцүүлэхээр дөрвөн хуулийн багц төслийг боловсруулж байгаа юм. Багц хуулийн төсөлд саналыг тусгасны дараа 2021 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих