"Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас хоёр сарын хугацаатай хаах саналыг УОК-оос гаргалаа"

оруулсан Алсын Хараа

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "ОХУ-тай хиллэж байгаа хил боомтуудад Ажлын хэсэг ажилласан. ЗТХ-ийн сайд болон ЭМ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Боршоо, Хандгайт боомт болон Цагааннуур, Алтанбулаг боомтод ажиллаад, санал дүгнэлтээ сая онцгой худалдаанд  танилцууллаа.

Ингээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Монгол Улсын засгийн газрын худалдаанд оруулахаар боллоо.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нийт 40 жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой юм. Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд л 20 орчим ачаа тээврийн жолоочоос халдвар илэрлээ.

Нийт халдвар авсан 40 жолоочийн гурав нь өөрийн хүсэлтээр ОХУ-руу буцсан бөгөөд одоо нийт 37 жолоочийг Улаанбаатар хотод авчирч ХӨСҮТ-д эмчилж байгаа.

Гэсэн ч тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс болгоомжлон Алтанбулаг боомтыг хоёр сарын хугацаатай хаах санал гаргаж байгаа юм. Алтанбулаг боомтын иргэдээ татах, зорчих тээврийн хөдөлгөөнийг хаахгүй гэж ойлгож болно. Эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар маргааш хэлэлцэж гаргана" гэлээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Тэрс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав, Боршоо гэсэн боомтуудыг мөн арваннэдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байгаа бол Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод гаргийн зохицуулалт хийх буюу сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх зохицуулалтыг хийж, шийдвэрлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл бичих