МУИС-ийн баг Монголын оюутны V их наадмын аварга боллоо

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын их сургуулийн "Шонхорууд" баг Монголын оюутны спортын V наадмын аварга боллоо.

ОЮУТНЫ УНИВЕРСИАД: МУИС-ИЙН НОЁРХЛЫГ ИЗОУИС, ОТИС ЗОГСООХ УУ?

Монголын оюутны V их наадмын сагсан бөмбөгийн спортын хагас шигшээ тоглолтууд өчигдөр /2020.11.07/ Спортын төв ордонд явагдаж, аваргын төлөө өрсөлдөх багуудын нэрс тодорсон. Энэхүү тэмцээнээс Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэн ирэх 2021 оны наймдугаар сард БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдах оюутны олон улсын универсиадад оролцох болно.

Тоглолтуудын дүн мэдээ:

  • ШУТИС 20 – 0 ХААИС эр
  • ЭТҮГЭН 60 – 61 СЭЗИС эр
  • МУИС 85 – 43 МҮИС эм
  • ОТИС 61 – 52 ЭТҮГЭН эм
  • МУИС 64 – 45 МОН-АЛТИУС эр
  • ИЗОУИС 87 – 82 ОТИС эр
  • ХААИС 55 – 69 ЭТҮГЭН эр
  • ШУТИС 92 – 73 СЭЗИС эр

Энэ удаагийн Монголын оюутны V их наадмыг "Эрдэнэс Тавантолгой" ХК дэмжин ажиллаж байна.

Өнөөдөр /2020.11.08/ 10:00 цагаас Спортын төв ордонд оюутны V их наадмын эрэгтэй багуудын аваргын төлөө

  • МУИС – ИЗОУИС

Хүрэл медалийн төлөө

  • ОТИС – МОН-АЛТИУС

Эмэгтэй багуудын аваргын төлөө

  • МУИС – ОТИС

Хүрэл медалийн төлөө

  • МҮИС – ЭТҮГЭН

Монгол Улсын их сургууль Шонхорууд 69-48 Отгонтэнгэр их сургууль

 

Сэтгэгдэл бичих