Шуурхай штаб: Тусгай үүргийн онгоцоор 97 иргэн эх орондоо ирэв

оруулсан Алсын Хараа

“Алматы-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны ням гарагт газардлаа. Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирснээс хоёр нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн аж.

Иргэдийг ХӨСҮТ, “БиЖи”, “Ворлд Монголиа” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих