Төрийн албаны шалгалтанд 100 оноогоор тэнцсэн анхны тохиолдол болов

оруулсан Алсын Хараа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Батбаярын Билгүүн төрийн албаны ерөнхий шалгалтад 100 оноо авчээ.

Сэлэнгэ аймагт төрийн албаны ерөнхий мэдлэгийг сорих шалгалтыг амжилттай явуулж байна. Энэхүү шалгалтад бүртгүүлсэн Хүдэр сумын иргэн Б.Билгүүн төрийн албаны ерөнхий шалгалтын авбал зохих нийлбэр 100 онооноос 100 оноо авсан байна. Энэ нь Улсын хэмжээний анхдагч үзүүлэлт болж байгаа юм байна. Б.Билгүүн нь 2020 оны хавар МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн аж. 

Сэтгэгдэл бичих