Орчин цагийн хүүхэд, залууст зориулсан “Өвгөн хуурч” хэмээх цоо шинэ комик киноны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн “Хандгай” комик цуврал 2018 оноос хойш олон нийтийн сүлжээнд танигдсан. Ардын аман зохиолын “Өвгөн хуурч”-ийн дүр энэ удаа орчин цагийн реппер хандгайн дүрээр үлгэр ярина. Энэ комик кино өвгөн хуурч болон жаал хүү гэсэн хоёр гол дүртэй. Харин туслах 12-14 дүртэй. Үлгэрийн дүрүүд нь орчин үед хувирч, өнөө цагийн Улаанбаатар хотын өнгө аястай хэрхэн нийцэх вэ гэдэг нь үзэгчдийн сонирхлыг татна. Энэ кино ирэх оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болно” гэсэн юм. Сонирхуулахад, “Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киноны гол дүрд болон хөгжмийн продюссероор реппер Rokit Bay ажиллажээ.