Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ өнөөдөр хуралдаж, дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг баталсан байна.
Иймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг батламжлуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт уламжилжээ.
Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон Б.Сэмжидмаа нь нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга бол Ө.Сумъяабаатар нь өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.