Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Өнөөдрийн шинэ тохиолдол нь Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрчээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм.
Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- хөнгөн 21,
- хүндэвтэр 15,
- хүнд 3 хүн байна.