Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавьж буй газрыг тусгай хэрэгцээнд авлаа

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой, Зүүнбаян чиглэлд төмөр зам тавих нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Тодруулбал, дээрх төмөр замын 416.2 км урт байх бөгөөд төмөр замын зурвас дагуух 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа юм. Энэхүү төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан тавих аж.

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцож байна.

Сэтгэгдэл бичих