Биткойны ханш дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

оруулсан Алсын Хараа

/CoinDesk/. Биткойны ханш хоёр долоо хоног хүрэхгүйн хугацаанд 2 хувиар өсөж, 14 мянган ам.долларын босгыг давжээ. Энэ тухай “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ.

Өмнө нь аравдугаар сарын 31-ний өдөр мөн биткойны ханш 14 мянган ам.долларын босгыг давсан юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүлээгдэж буй энэ үед биткойны ханш өсөж байна. Хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын дундуур биткойны ханш 14 мянган ам.долларыг давж байсан юм.

Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн криптовалютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих