Мэргэжлийн холимог тулааны урлагийн LFA холбооны LFA 96 өдөрлөг орон нутгийн цагаар ирэх арванхоёрдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Канзас мужийн Парк хотын Хартман цэнгэлдэхэд зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөг дээр LFA холбооны хагас дунд жингийн аваргын бүсний төлөө Монгол Улсын тамирчин, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны аварга Д.Батсүмбэрэл Мэйкон Мендонкатай тулалдах болно.
Өдгөө 33 настай, "Монгол шонхор" хочит Д.Батсүмбэрэл нь мэргэжлийн холимог тулааны октагоноо долоон тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч өдгөө 28 настай, Бразилын тулаанч Мэйкон Мендонка 14 тулаан хийн арав ялж, дөрөв ялагджээ.