Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр /2020.11.04/ эхлэн, 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийг дуустал зохион байгуулагдах талаар өмнө мэдээлсэн.
Өнөөдөр 08:00 цагт хуваарийн дагуу Улаанбаатар хотод шалгалт явагдаж эхэллээ. Улсын хэмжээнд нийт 16218 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлжээ.
Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнээр тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэх бөгөөд 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Эцэст нь тухайн шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо аван тохиолдолд төрийн албаны шалгалтанд ТЭНЦСЭНД тооцож нөөцөд бүртгэгдэх юм байна.
Шалгалт явагдах байрны хаяг, байршил: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө үү.
Ертөнцийн зүгээр зүүн талаас харахад