Туркт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.

Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, шархадсан 962 хүнээс 743 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 219 хүнд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Баасан гаргийн үдээс хойш 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км зайтай газар Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Афин, Истанбул хотуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас Измир мужид 20 орчим байшин нурсан байна. Грекийн Неон-Карловаси хотод ч мөн байшин барилга сүйджээ.

Сэтгэгдэл бичих