Монгол Улсаас гадаадын долоон оронд суугаа Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусчээ. Мөн Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, оронд нь шинээр томилох 10 гаруй Элчин сайдын асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн ирэх 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа аж. Ингэснээр энэ оны сүүл болон ирэх оны эхээр хугацаа нь дуусаад, шинээр томилогдох ёстой нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана хэмээн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ.
Элчин сайдын томилгооны эцсийн шийдвэр Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргана. Монгол Улсын Элчин сайд гэдэг бол маш өндөр шалгуур давах ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.