Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комиссын ажлын баг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-ийн ажилтай өнөөдрөөс танилцаж шалгалт явуулж байна.
Шалгалтыг Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисст МҮОНРТ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо, хамт олны ажлын багаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио телевизийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, хууль болон бусад холбогдох хуульд заасан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Шалгалт хоёр өдөр үргэлжилнэ.