Сүүлийн гурав хоногт буюу 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд улсын хэмжээнд вирус судлалын лабораторид нийтдээ 2 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн /2020.11.02/ ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, "2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын нэг лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2,263 сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.
2020 оны 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй, 10 дугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21, 58, 64 настай гурван эрэгтэй давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Нэг нь ОХУ-ын иргэн аж. Түүнчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээний хариу халдвартай гарчээ.
Илэрсэн тохиолдлуудын тухай тодруулбал,
- Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн.
- Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн.
- Мөн Алтан булаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Бусад шинжилгээний хариуг танилцуулбал:
- Аравдугаар сарын 31-нд Өмнөд Суданаас ирсэн 223 энхийг сахиулагчийг шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй
- Аравдугаар сарын 28-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 173 хүний шинжилгээ
- Аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 51 хүний шинжилгээ
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний давтан шинжилгээАравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний
- давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүни давтан шинжилгээ
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Мөн аравдугаар сарын 12-нд Сөүлээс ирсэн 268 хүний давтан
- Аравдугаар сарын 10-нд Токиогоос ирсэн 83 хүний давтан
- Аравдугаар сарын 31-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 13 хүний шинжилгээ болон
- Аравдугаар сарын 12, 17, 22-нд Замын-Үүд 121 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Түүнчлэн ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн ажиглалт, тандалтад орсон 18 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Тандалтын зорилгоор Улсын хоёр болон гуравдугаар төв эмнэлэг, БЗД, Налайх, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар нийт 19 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 34 хүний давтан шинжилгээ
- Үүрэг гүйцэтгэж ажилласан 41 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
- Мөн Дорнод аймагт 140 хүнд хийсэн тандалтын шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 89 жолооч
- Цагааннуур боомтод 15 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүйг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 349 болжээ. Үүнээс 313 хүн эдгэрч эдгэрэлт 90 хувьтай байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 307 хүн байгаа бол гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд 2 хүн байна.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 36 хүн эмчлүүлж байгаагаас 28 хүний биеийн байдл хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа аж.