Машины цонхоор тамхины иш хаявал 10-50 мянгаар торгоно

оруулсан Алсын Хараа

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.

Улаанбаатар хот дахь  хог хаягдлын  багагүй хувийг тамхины иш эзэлж, өдөрт  3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг гэх судалгаа байдаг. Өдгөө 1.4 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын иргэдийн 700 мянга нь тамхийг өдөр тутмын хэрэглээ болгожээ. Иймд, олон нийтийн газарт тамхи татаж, ишийг нь ил задгай хаясан иргэнийг баримтжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэхийг алба хаагчид уриалав. Өөрөөр хэлбэл, машиныхаа цонхоор тамхины ишээ хаяж  буй зөрчилд  цагдаагийн байгууллага иргэдтэй хамтарч хяналт тавьснаар хотынхон  хогоосоо  салах нь.

Сэтгэгдэл бичих