УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 13.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан билээ.