Нийт 80 гаруй улсаас 26 мянга 335 иргэнээ татан авчээ

оруулсан Алсын Хараа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6 581 буюу нийт 26 335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

Харин энэ сард 18 удаагийн нислэгээр 3 305 иргэнээ татан авсан бөгөөд бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй 5, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай 2349 иргэн байгаа юм.

Ирэх сард10 удаагийн нислэг үйлдэж, 1 980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих