320 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖААЛЛАА

оруулсан Алсын Хараа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 320.0 мянган тонн нүүрсийг 49.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэх нөхцөлөөр арилжааллаа.
✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 256.0 мянган тонн, 151.7⟶167.2 ам.доллароор арилжаалж, нийт 42.80 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 худалдан авагч компани оролцож, үнэ 15.5 ам.доллар буюу 10.2 хувиар өсөв.
✅ 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 91.0⟶103.5 ам.доллароор арилжаалж, нийт 6.62 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 худалдан авагч компани оролцож, үнэ 12.5 ам.доллар буюу 13.7 хувиар өсөв.
2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 252 удаагийн арилжаагаар 16.9 сая тонн нүүрсийг 1.66 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Сэтгэгдэл бичих