Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их сургууль, коллежийн “NAIA” дивизионы аваргаар монгол залуу Б.Бат-Эрдэнэ тодорсон байна. Америкийн Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж аварга болжээ. Тэрбээр жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорсон аж. Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг.
Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.