ГЭТЖИГ ЯЛЖ ЧАДВАЛ КОНОР ХАБИБААС ӨШӨӨГӨӨ АВНА

оруулсан Алсын Хараа

UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын менежер Али Абдель-Азиз "Орос тулаанчийн хувьд энэ жингийн экс аварга Конор МакГрегортой дахин тохиролцох боломжтой" гэж мэдэгдсэн юм.

Түүний хэлснээр аварга Хабиб Нурмагомедов эхлээд Фергюсонтой тулалдаж ялсныхаа дараа ирланд эртэй дахин тулалдах шууд бус гэрээнд гарын үсэг зурах боломжтой аж. Харин ирланд эр МакГрегор үүнээс өмнө Жастин Гэтжиг ялвал Хабиб дахин уулзахаар тохиролцож болох юм хэмээн BJ Penn мэдээлжээ.

Жастин Гэтжи одоогоор хөнгөн жингийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй байгаа юм. Жингийн одоогийн аварга Хабиб Нурмагомедов 4-р сарын 18-нд Тони Фергюсонтой тулалдана.

Сэтгэгдэл бичих