АНУ-ын Нью-Йоркийн Бруклинд 2020 оны 04 дүгээр сарын 18-нд болох UFC 249 тэмцээний хамгийн гол тулаанд ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Америкийн Тони Фергюсон нар өрсөлдөнө. Тэдний тулааны өмнөх хэвлэлийн бага хурал 03 дугаар сарын 08-нд болов.
Гэхдээ тэдний тулааны тов анх удаа гарч байгаа юм биш. Өмнө нь дөрвөн удаа зарлагдаж байсан ч гэмтэл, жингийн шалтгаанаар бүгд цуцлагдсан билээ.
Энэ үеэр тэд хэн хэндээ хатуу үг “чулуудаж” байсан нь хэвлэлийн албаныхан болон үзэгчдийг шуугиулаад амжив.
Тони Фергюсон “Би түүнд гудамжны стиль, мексик стилийг харуулах болно” гэсэн бол Хабиб Нурмагомедов, “Тони миний урьд өмнөх олон өрсөлдөгчөөс илүү. Гэхдээ тэр хөгширчээ.” хэмээн хатуу үг чулуудсан юм.