БНХАУ-ын алдарт тамирчин Сун Янын допингийн шинжилгээнд маргаан гарч, удаан хугацаанд үргэлжилсэний эцэст хэрэглэсэн нь батлагджээ. Улмаар олон улсын спорт арбитрын шүүхээс түүнийг тэмцээн уралдаанд оролцох эрхийг 8 жилийн хугацаанд хориглолоо.
Усанд сэлэлтийн спортын дэлхийн супер од, 28 настай Сун Ян 2012, 2016 оны олимпын наадамд нийт 3 алт, 2 мөнгө 1 хүрэл медаль хүртсэн. Мөн 2011 оноос хойш 2 жил тутамд зохиогддог ДАШТ-с нийт 11 алтан медаль авч байсан юм.