Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа

оруулсан Алсын Хараа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажиллалаа.
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд болон албаны бусад хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж тэргүүтэй компанийн төлөөлөл хүлээн авч, компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.
May be an image of one or more people, crowd and text
Ерөнхий сайд Н.Учрал нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК болон туслан, гэрээт компаниудын 1000 гаруй уурхайчидтай уулзав.
Ерөнхий сайд Н.Учрал уурхайчидтай уулзах үеэр “Улсын төсөв, Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлсэн 413 мянган ахмад настан, цалин нь 50 хувь нэмэгдсэн олон мянган төрийн үйлчилгээний албан хаагчийнхаа өмнөөс улсын Ерөнхий сайдын хувьд талархсанаа илэрхийлье.
“Эрдэнэс Тавантолгой” ХК улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, оны төлөвлөгөөгөө 133 хувьд хүрч давуулан биелүүлжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК “BDO” Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авч байна.
Цаашид компанийн засаглал нээлттэй болж, иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа эзний ёсоор өвлүүлж, бэлэглэж, арилжиж, худалдаж авах эрхийг бодитоор нээх ажил үргэлжлэн хийгдэх болно” гэдгийг онцоллоо.
May be an image of one or more people and text
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Компани 2026 оны эхний 9 дүгээр сард 28.6 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт болж, борлуулалт 29.0 сая тоннд хүрч 50 хувиар нэмэгдлээ. Борлуулалтын орлого 2 тэрбум ам доллар болж, төлөвлөгөөг 126 хувиар давуулан биелүүлээд байна. Компанийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, жилийн ашгийн төлөвлөгөөг оны эхний 9 сарын дотор 48 хувиар давуулан биелүүлж, төрд ногдох ногдол ашиг 1 их наяд төгрөгийг хэдхэн хоногийн өмнө төвлөрүүлсэн бөгөөд энэхүү ногдол ашгаас гадна “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-д 675 тэрбум төгрөг энэ ондоо бүрдүүлэхээр ажиллаж байна.
May be an image of clarinet
Цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах зорилгоор хөрс тээврийн конвейерийн төслийг хэрэгжүүлж, Бортээг, Бортолгой, Ончхараат хэсгүүдийн төмөр замын төслүүдийг эхлүүлж, гол замтай төлөвлөн ажиллахаа хэлж, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдгийг онцлоод компанийн үйл ажиллагаатай танилцсан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, орон нутгийн удиридлагуудад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийллээ.
May be an image of one or more people and people studying
May be an image of one or more people, crowd and text
May be an image of one or more people and text
May be an image of studying and text
May be an image of one or more people, crowd and text

Сэтгэгдэл бичих