ДАШТ-ий шилдэг гоолын эзнээр Кабо-Вердегийн хөлбөмбөгчин тодорчээ

оруулсан Алсын Хараа

Саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 32-ын тоглолтод Кабо-Верде улсын шигшээ багийн хамгаалагч Сидни Кабралын оруулсан гоолыг тус тэмцээний шилдэг гоолоор шалгаруулжээ. Энэ тухай ФИФА-гийн цахим хуудсанд бичсэн байна.

7 дугаар сарын 4-ний өдөр болсон тоглолтын 103 дахь минутад Кабрал Аргентины хагас хамгаалагч Алексис Макаллистерыг хууран, 16 м-ийн торгуулийн талбайн булангаас Эмилиано Мартинесийн хаалганы дээд буланд эргүүлэгтэй цохилтоор гоол оруулсан нь дэлхийн аваргуудыг шооконд оруулсан билээ.

Энэхүү гоолын ачаар Кабо-Вердегийн баг тооны харьцааг тэнцүүлсэн боловч нэмэлт цагт аргентинчуудад 2:3-аар хожигдсон юм.

Шилдэг гоолын төлөөх өрсөлдөөнд Узбекистаны хөлбөмбөгчин Элдор Шомуродовын оруулсан гоол хоёрдугаарт, Хаити улсын шигшээ багийн довтлогч Уильсон Изидорын гоол гуравдугаарт шалгарсан байна.

Сэтгэгдэл бичих