Венесуэлд нурангин дороос 11 настай хүүг 70 цагийн дараа аварчээ

оруулсан Алсын Хараа

Колумбийн аврагчид Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын дороос 11 настай хүүг 70 цагийн дараа эсэн мэнд гаргаж авсан тухай Колумбийн Батлан хамгаалах яам "X" нийгмийн сүлжээнийн хуудсандаа мэдээлжээ.

"USAR COL-1 эрэн хайх, аврах баг нурангин доор 70 цаг болсон 11 настай Моисес хүүг аварч чадлаа. Энэхүү үйл явдал нь амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд итгэл найдвар төрүүлж, бидний зорилгыг улам бүр бататгаж байна" хэмээн тус яамны мэдээлэлд дурдсан байна.

Мөн Колумбийн Байгалийн гамшгийн эрсдэлийг удирдах үндэсний алба болон Богота хотын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтнуудаас бүрдсэн мэргэжилтнүүдийн халуун сэтгэл, эр зоригийг өндрөөр үнэлээд, тэд одоо ч уг барилгад амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгааг онцолжээ.

Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригесийн мэдээлснээр, тус улсад өнгөрсөн лхагва гараг болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1430-д хүрч, 3238 хүн гэмтэж бэртсэн байна.

Сэтгэгдэл бичих