Хару башёгийн зургаан зиндааны дөрөвт нь монголчууд түрүүллээ

оруулсан Алсын Хараа

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын Хару башё Осака хотод боллоо.

Тус барилдаанд 74 дэх аварга, гавьяат тамирчин Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн нараар манлайлуулсан Монголын 23 сумоч таван зиндаанд хүч үзсэн юм. Улмаар зургаан зиндааны дөрөвт нь түрүүлэв. Ингэснээр 2019 оноос хойш долоон жилийн дараа дахин монгол сумочид дөрвөн зиндаанд түрүүлж байна. Тодруулбал, макүүчид сэкивакэ Б.Лхагвасүрэн, жюүрёод Дэванорюү Т.Тэмүүлэн, макүшитад Ваканофүжи Т.Бөхчулуун, жониданд Асахифүжи Б.Очирсайхан нар түрүү бөхөөр тодорлоо. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн макүүчи зиндаанд гурав дахиа түрүүлснээс гадна “Гарамгай барилдааны шагнал” хүртсэн байна.

Тэрбээр ярихдаа, “Би их зүйлийг даван туулж чадсандаа л их баяртай байна. Гэхдээ их бодогдож байсан зүйл бол миний охин “Аав аа, би банзай гэж хашхирмаар байна” гэсэн юм. Ингэж охиныхоо хүслийг биелүүлсэндээ маш их жаргалтай байна. Би хэзээ ч бууж өгөөгүй. Урагшилна, болно гэж өөртөө итгэсэн” гэв. Түүний хувьд 12 даваатай түрүүлснээр озэки цолоо эргүүлэн авч байгаа юм.

Хару башёгийн банцүкэд бичигдсэн манай 23 бөхөө 14 нь качигоши хийсэн бол зургаа нь макигоши болж, хоёр бөх өнжжээ. Монгол бөхчүүдийн амжилтыг танилцуулъя.

Макүүчи зиндаа

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 11-4

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12-3

Б-6 Оонокацү Б.Чойжилсүрэн #өнжсөн

З-7 Оошома П.Дэлгэрбаяр 6-9

Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10

Б-10 Роога А.Амарсанаа 5-10

З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 10-5

З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох 10-5

Жюүрёо зиндаа

Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар 9-6

З-9 Тамашохо Э.Энхманлай 6-9

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 11-4

Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц 10-5

Макүшита зиндаа

Б-8 Казэноүми Ц.Билгүүн 2-5

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 4-3

З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун 7-0

Б-38 Саданохикари Д.Наранцогт 3-4

Б-46 Котокэнрюү Г.Билгүүн #өнжсөн

З-56 Тэнросэй С.Лувсангомбо 4-3

Санданмэ зиндаа

З-14 Госэйзан Б.Мөнх-Од 4-3

З-18 Тацүбаяма М.Буянтогтох 6-1

Жонидан зиндаа

Б-8 Асахифүжи Б.Очирсайхан 6-0

З-39 Тэншёояма Г.Отгонбат 6-1

Сэтгэгдэл бичих