Харү башёд зургаан зиндааны тавд нь монгол бөхчүүд түрүүлэх үү

оруулсан Алсын Хараа

 Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаан боллоо.

Өчигдрийн байдлаар таван зиндаанд манай сумочид тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Хэрвээ таван зиндаанд монгол бөхчүүд түрүүлбэл сумогийн түүхэн дэх анхны тохиолдол болох юм. Хамгийн сүүлд 2019 оны Кюүшюү башёд макүүчид их аварга Хакүхо М.Даваажаргал, жюүрёод Азүмарюү С.Тодбилэг, макүүшитад 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, жониданд Хокүтэнкай Г.Сүхбат нар дөрвөн зиндаанд түрүүлж байв. Тэгвэл зургаан зиндааны гуравт монголчууд түрүүлж байсан тохиолдол нэлээд хэд бий.

Энэ удаа макүүчид сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, жюүрёод Дэванорюү Т.Тэмүүлэн, макүүшитад Ваканофүжи Т.Бөхчулуун, санданмэд Тацүбаяма М.Буянтогтох, жониданд Асахифүжи Б.Очирсайхан, Тэншёояма Г.Отгонбат нараас түрүү бөх тодрох магадлал өндөр байна. Башё дуусахад гурван өдрийн барилдаан үлдэв. Монгол бөхчүүдийнхээ амжилтыг хүргэе.

Макүүчи зиндаа

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 9-3

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 11-1

Б-6 Оонокацү Б.Чойжилсүрэн #өнжсөн

З-7 Оошома П.Дэлгэрбаяр 4-8

Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-9

Б-10 Роога А.Амарсанаа 3-6

З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 7-5

З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох 8-4

Жюүрёо зиндаа

Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар 7-5

З-9 Тамашохо Э.Энхманлай 4-8

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 10-2

Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц 9-3

Макүүшита зиндаа

Б-8 Казэноүми Ц.Билгүүн 1-4

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 3-3

З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун 5-0

Б-38 Саданохикари Д.Наранцогт 2-4

Б-46 Котокэнрюү Г.Билгүүн #өнжсөн

З-56 Тэнросэй С.Лувсангомбо 4-2

Санданмэ зиндаа

З-14 Госэйзан Б.Мөнх-Од 3-3

З-18 Тацүбаяма М.Буянтогтох 5-0

Жонидан зиндаа

Б-8 Асахифүжи Б.Очирсайхан 6-0

З-39 Тэншёояма Г.Отгонбат 6-0

Сэтгэгдэл бичих