Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
10 өдрийн дараа манай сумочид зургаан зиндааны дөрөвт нь тэргүүлж байгаа юм. Тодруулбал, макүүчид сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, макүүшитад Ваканофүжи Т.Бөхчулуун, санданмэд Тацүбаяма М.Буянтогтох, жониданд Асахифүжи Б.Очирсайхан, Тэншёояма Г.Отгонбат тэргүүлэгчдийн эгнээнд байна. Үүнээс гадна 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр качигоши хийж, тэргүүлэгчдийн нэхэж байгаа юм. Мөн жюүрёод Даванорюү Т.Тэмүүлэн качигоши хийснээр тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд хэвээр үлдлээ. Үүнээс гадна Кёкүкайюү Ш.Далайбаатар, Тошинофүжи Ө.Дэмиджамц нар долоон даваатай байгаа бөгөөд өнөөдөр давбал качигоши хийх юм.
Өдгөө 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил макүүчид хамгийн барилдсан бөх болж шинэ түүх бичсэн бол Оонокацү Б.Чойжилсүрэн ес дэх өдрөөс башёг дахин орхилоо. Түүний хувьд башёгийн эхний хоёр өдөр өнжөөд дэвжээнд гарсан ч бэртэл нь сэдэрснээр тэмцээнээ дуусгаж чадсангүй. Башё дуусахад таван барилдаан үлдэв.
Монгол бөхчүүдийнхээ амжилтыг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 8-2
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 9-1
Б-6 Оонокацү Б.Чойжилсүрэн #өнжсөн
З-7 Оошома П.Дэлгэрбаяр 4-6
Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-7
Б-10 Роога А.Амарсанаа 3-6
З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5-5
З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох 7-3
Жюүрёо зиндаа
Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар 7-3
З-9 Тамашохо Э.Энхманлай 3-7
З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 8-2
Б-11 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 7-3
Макүүшита зиндаа
Б-8 Казэноүми Ц.Билгүүн 1-4
З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 3-2
З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун 5-0
Б-38 Саданохикари Д.Наранцогт 2-3
Б-46 Котокэнрюү Г.Билгүүн #өнжсөн
З-56 Тэнросэй С.Лувсангомбо 3-2
Санданмэ зиндаа
З-14 Госэйзан Б.Мөнх-Од 2-3
З-18 Тацүбаяма М.Буянтогтох 5-0
Жонидан зиндаа
Б-8 Асахифүжи Б.Очирсайхан 5-0
З-39 Тэншёояма Г.Отгонбат 5-0