Улсын физикийн 36 дугаар олимпиадад 152 багш, сурагч оролцож байна

оруулсан Алсын Хараа

Улсын физикийн 36 дугаар олимпиад 4 дүгээр сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт нээлтээ хийж, өнөөдөр амжилттай үргэлжилж байна.

Олимпиадад 9 дүгээр ангийн 50, 12 дугаар ангийн 54 сурагч, 48 багш оролцож онол, туршилт ангиллаар өрсөлдөж байгаа юм.

МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ ийн эрдэмтэн багш, доктор, оюутнуудаас бүрдсэн баг Өвөрхангай аймгийн Боловсролын газар, ЕБС-ууд, физикийн багш нартай хамтран зохион байгуулж байна.

Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагаас гадна УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Г.Хосбаяр, Монголын физикийн нийгэмлэгийн тэргүүн Ц.Баатарчулуун нар оролцон үг хэлж, амжилт хүслээ.

Өвөрхангай аймагт математикийн улсын олимпиадыг 1997 онд Хужирт суманд, 2012 онд  Арвайхээрт, 2017 онд газарзүйн олимпиадыг Хархорин суманд тус тус зохион байгуулж байв.

Энэ удаа улсын физикийн олимпиадыг Зам тээврийн сайд, “Гэгээн хангай клуб”-ийг үүсгэн байгуулагч Намхайн Төмөрхүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих