Сурагчдын бие даалтын долоо хоногоор нийслэлийн музейнууд үнэ төлбөргүй үйлчилнэ

оруулсан Алсын Хараа

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгаа хийжээ.

Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулсан байна.


Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг энэ арын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ. Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат эхэлнэ.


Мөн энэ сарын 28-ны даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Сэтгэгдэл бичих