ТОМАС БАХ:ТОКИОГИЙН ОЛИМПЫН НААДМЫГ ЦУЦЛАХ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ХЭРГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД БАЙХГҮЙ

оруулсан Алсын Хараа

Олон улсын Олимпын хорооны албан ёсны сайт дээр өчигдөр 2020 оны Токиогийн Олимпын наадмын төлөвлөгөөг эрчимжүүлэх болно гэж мэдэгджээ. Мөн Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хугацааг сунгах эсэх тухай Олон улсын Олимпын хороо 4 долоо хоногт багтаан хэлэлцэх болно гэжээ.

Олон улсын Олимпын хорооны дарга Томас Бах албаны твиттерээр тамирчдад захидал бичиж, түүхэнд байгаагүй энэ хямралын өмнө олноороо эв санаа нэгтэй байхыг уриалжээ.

Тэрбээр захидалдаа “Олимпыг цуцлах нь 206 улс орон бүс нутгийн Олимпын хороо болон дүрвэгсдийн төлөөлөгчдийн 11000 тамирчдын мөрөөдлийг талаар болгоно, түүнчлэн Олимпыг цуцлах нь ямар ч асуудлыг шийдэж чадахгүй бас ч хэн нэгэнд тусалж чадахгүй, иймээс энэ асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байхгүй” гэжээ.

Сэтгэгдэл бичих