/МОНЦАМЭ/. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд хүний хөгжлийг чухалчилж буй. Тэр дундаа иргэдийн амьдралын чанар ба дундаж давхаргыг бий болгоход анхаарч хөгжлийн бодлогыг энд чиглүүлж буй. Энд хүн амын өрхийн, ядуурлын түвшинг тогтоон гаргаж байна. ҮСХ-ноос өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан “Статистик тооцооны арга, арга зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр ядруулын түвшинг тогтоох судалгааны аргачлыг хөндсөн юм. Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны зөвлөх Лидиа Ким “Ядуурлын түвшний 2020 оны тооцоонд SWIFT plus аргачлалыг ашиглах нь” сэдвээр илтгэл тавьсан. Энэ талаар түүнээс тодруулав.
Тэрээр Дэлхийн банкны ядуурал, тэгш байдлын талаар ажилладаг эдийн засагч бөгөөд 2020 оны үндэсний ядуурлын түвшинг тооцоолоход ҮСХ-ны судалгааны багтай хамтран ажиллажээ. Тэрээр илтгэлдээ, Монгол Улсын албан ёсны ядуурлын тооцоог 2012 оноос хойш хоёр жил тутамд Өрхийн нийгэм-эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-нд тулгуурлан тооцож буйг тодотгов. Тооцооллоор улсын хэмжээнд болон хот, хөдөөгөөр 2016 оноос хойш аймаг тус бүрээр ядуурлыг хэмжиж байна.
-Ядуурлыг хэмжих энгийн арга нь юу вэ?
-Ядуурлыг хэмжих энгийн арга нь хэрэглээний хэмжүүрийг бий болгон, хүн амын хэдэн хувь нь ядуурлын түвшний шугамаас доогуур хэрэглээтэй байгааг харах явдал юм. Энэ их чухал. Гэхдээ 2020 онд ашигласан арга өмнөх аргуудаас бага зэрэг ялгаатай байсан. Шалтгаан нь 2020 оны судалгааны асуулгад хэд хэдэн өөрчлөлт орсон. Тодруулбал, хэрэглээний модулиуд өөрчилөгдсөн. Энд хотын өрхийн хүнсний хэрэглээг хэмжихэд ашигладаг хүнсний өдрийн тэмдэглэлийн хугацааг нэг сараас нэг 7 хоног болгож бууруулсан. Хоёрдугаарт, хүнсний бус зүйлийн тоог нэгтгэсэн. Энд хэрэглээний мэдээлэл цуглуулах олон улсын шилдэг туршлагыг тусгах зорилгоор эдгээр өөрчлөлтийг хийсэн юм.
-Судалгаагаар ядуурлын түвшин ямар байдалтай гарч байна вэ?
-Хот, хөдөөгийн түвшинд ядуурлын бодит болон таамагласан түвшний хооронд 2018 оныхоос арай илүү хувиар зөрүүтэй байна. Тооцооллоор 2020 онд ядуурлын түвшин 27.8 хувьтай байна. Энэ нь 2018 оны 28.4 хувиас бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Гэхдээ өөрчлөлт нь статистикийн хувьд их биш байна. Энэ нь 2018-2020 оны хооронд ядуурлын түвшин тийм ч их өөрчлөгдөөгүй болохыг харуулж байна. Гэхдээ 2020 онд цар тахал гараагүй бол ядуурал бидний харж байгаа 27.8 хувиас ч бага байх байсан гэдгийг бид бас анхаарч үзэх хэрэгтэй.
2020 онд цар тахал гараагүй үед ядуурал ямар байх байсныг тооцоолохын тулд бид СВИФТ буюу SWIFT plus аргачлалыг ашигласан. Уг тооцооллоор ядуурлын түвшин ойролцоогоор 24.3 хувь хүртэл буурах байсан гэж гарсан. Энэ нь цар тахлын улмаас 2020 онд ядуурал 3.5 нэгж хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Энэ үр дүнг бид хот, хөдөөгийн аль алинд нь харж болно.
Цар тахал гараагүй бол ядуурлын түвшин ойролцоогоор 24.3 хувь хүртэл буурах байсан. Энэ нь цар тахлын улмаас 2020 онд ядуурал 3.5 нэгж хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Энэ үр дүнг бид хот, хөдөөгийн аль алинд нь харж болно.
-SWIFT PLUS судалгаа гэж юу вэ?
-Энэ нь олон улсын судалгааны аргачлал. 2018-2020 оны хооронд ядуурал хэрхэн өөрчлөгдөж ирснийг харахын тулд ашиглах нэг удаагийн шийдэл юм. 2020 онд ядуурлыг тооцохдоо бидний хэрэглэж байгаа аргачлал бол Дэлхийн банкны сайн танигдсан судалгааны арга юм. Энэ нь шуурхай, ойр ойрхон хянах аж байдлын судалгаа буюу СВИФТ аргын плас гэж нэрлэдэг SWIFT plus хувилбарыг ашигласан. Энэ хувилбар нь эдийн засгийн цочрол, “Ковид-19” цар тахлын уналтын үед анхны аргачлалд тохируулга хийж ашиглагддаг арга юм. Судалгаа хооронд тооцоолох аргачлал ба өргөн хүрээнд ашиглаж ирсэн. SWIFT plus-ыг олон улс орон сүүлийн үед үндэсний ядуурлын түвшинг тогтооход ашиглаж байна.
Энэ нь судалгаа хоорондын тооцооллын аргачлал юм. SWIFT PLUS-ыг хийхэд 2 судалгаа шаарддаг. Нэг нь хэрэглээг тооцох судалгаа. Бидний хувьд тооцооллын судалгаа гэж нэрлэдэг энэхүү судалгаа нь 2020 оны ӨНЭЗС юм. Нөгөө нэг судалгаа нь суурь болох хэрэглээний найдвартай хэмжүүрүүдтэй сүүлийн үеийн судалгаа. Бидний хувьд суурь судалгаа нь 2018 оны ӨНЭЗС юм. Тиймээс SWIFT PLUS-ын үндсэн зарчим нь суурь судалгаа буюу 2018 оны ӨНЭЗС-г ашиглаж, өрхийн аж байдлын хэд хэдэн хамаарлыг ашиглаж, хэрэглээг загварчилсан модуль гаргаж авдаг. Үүн дээрээ 2020 оны мэдээллийг ашигласнаар тухайн оны өрх бүрийн хэрэглээний таамагласан буюу тооцоолсон утга гарч ирнэ. Ингэж хэрэглээг тооцоолсны дараагаар буюу одоогийн ядуурлын шугмыг ашиглан ядуурлыг тооцдог.
Цаг хугацааны инвариант хувьсагч гэдэг нь үйл явцад нэг их өөрчлөлт гараагүй байдлыг хэлнэ. Жишээ нь, автомашины эзэмшил, өрхийн тэргүүний боловсролын түвшин, өрхийн тоо зэрэг орно. Эдгээр хувьсагчдад өөрчлөлт гарах боловч энэ нь удаан өөрчлөгддөг, тэр дундаа цар тахал гэх мэт эдийн засгийн цочролын нөлөө бага байдаг. Хоёр дахь алхам нь хурдан өөрчлөгддөг хувьсагчууд юм. Жишээ нь, өнгөрсөн 7 хоногийн нэг өрхийн хүнсэндээ хэрэглэсэн мах, махан бүтээгдэхүүн, эсвэл өнгөрсөн жил худалдаж авсан хувцас г.м хэрэглээний хувьсагчууд. Эдгээр хувьсагч нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд илүү мэдрэмтгий байдаг. Тиймээс цар тахал зэрэг цочролын нөлөөг илүү сайн харуулж чадна. Цаг хугацааны хувьд өөрчлөгддөг хувьсагч нь өрхийн амьжиргааны богино хугацааны өөрчлөлтийг харуулдаг. Энэ нь бидний хувьд чухал, Учир нь цар тахал өрхийн хэрэглээд хэрхэн нөлөөлснийг эндээс мэдэж болно.