Монгол Улс болон Оросын холбооны улс 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоож байв. Үүний дараа онд Улаанбаатар, Москва хотноо Элчин сайдын яамдаа нээж байжээ. Тухайн цаг үеэс хойш хоёр улсын харилцаа ямар түвшинд үргэлжилсээр буй талаарх он цагийн хэлхээсийг хүргэе.
- 2000 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан.
- 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.
- 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан.
- 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.
- 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ’’-нд гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хэлэлцээ хийнэ. Ингэснээр хоёр улсын харилцааны түүхэнд нэгэн хуудас шинээр нэмэгдэх нь.