Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг системд нэгтгэн, төрийн 4.9 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны болон хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт 52.8 тэрбум төгрөг хэмнэв.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгэнд цахим системийг олон нийтэд танилцуулсан бөгөөд тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.
Одоогоор “Е-Mongolia” системээс 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Мөн гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806 286 болж нэмэгдсэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Тус системд энэ оны 10 дугаар сараас эхлэн Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг орон нутгийн нутгийн захиргааны байгууллага нэгдэн, үйлчилгээгээ цахимжуулаад байгаа аж.