Японы Осака хотноо сумогийн ордондоо үзэгчгүй болж буй Хаврын тэмцээний 7 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, /Магаэшира-3/ Митакэүмиг ошидаши мэхээр хаяж, 7 даваатай башёг ганцаараа тэргүүлж эхлэв.
Хару башёгийн 7 дахь өдрийн байдлаар Их аварга М.Даваажаргалын араас Сэкиваке Асанояама, Митакэүми /М-3/, Аойяма /М-13/, Таканошо /М-9/, Чиёотайрюү /М-11/ нар 6 даваатай нэхэж байна. Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, жин, чацаар хамгийн жижиг сумоч Энхог ошитаоши мэхээр давж, 5 даваа, 2 унаатай болов.
Харин энэ башёгийн ганц Озэки Такакейшо, Токушорюүг цукиодоши мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Токушорюү 1 даваа, 6 унаатайтай явна. Сэкиваке Асанояма энэ өдөр Комүсүби Эндог котенаге мэхээр унагаж 6 дахь даваагаа авсан бол Эндо 3 унаатай болов.
Энэ өдрийн барилдаанд монгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Оношод /М-5/ уватедашинаге мэхээр унаж 4 даваа, 3 унаатай болов. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /2-5/, Азүмарюү С.Тодбилэг /4-3/ нар энэ өдөр өрсөлдөгчдөө давлаа.