МУГТ С.Ням-Очир АНУ-ын бөхтэй халз барилдана

оруулсан Алсын Хараа

 

Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ С.Ням-Очир энэ сарын 14-ны өдөр АНУ-ын Даллас хотноо АНУ-ын бөхтэй халз барилдах аж. Түүний оролцох "Fight To Win 138" тулаанд жюү жицү, жүдо бөхийн 40 гаруй тулаан явагдах ба тасалбар нь бүрэн зарагдаж дууссан байна. Тасалбарын үнийн хувьд суудлын зэрэглэлээсээ хамааран 50-750 ам.долларын үнэтэй байгаа юм.

АНУ-д ажиллаж амьдарч буй жүдо бөхийн нэрт тамирчин МУГТ С.Ням-Очир энэхүү халз барилдааны үеэр АНУ-ын жүдоч Рейн Ресертэй барилдахаар болсон байна. Түүний өрсөлдөгч, жүдоч Рейн Ресер нь энэ жил 39 настай бөгөөд жүдо бөхөөр ид барилдаж байхдаа Пан-Америкийн гурван удаагийн аварга болж байсан тамирчин юм. Хоёр бөхийн хувьд 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр учраа тааран барилдаж байсан ба уг барилдаанд манай С.Ням-Очир түүнийг давж байсан юм.

"Fight To Win" бооцоот халз барилдаан нь жүдо бөхийн классик дүрмээр явагддаг ба одоогоос жилийн өмнө МУГТ С.Ням-Очир Мексикийн бөхийг ялж байсан юм.

Сэтгэгдэл бичих