Юта жазз багийн хоёр тоглогч вирусийн халдвар авчээ

оруулсан Алсын Хараа

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн тоглолтууд цуцлагдаж тодорхойгүй хугацаагаар хойшилж эхэллээ. Өнөөдөр /2020.03.12/ болох байсан Оклахома Сити Тандер талбайдаа Юта Жазз багийн хүлээн авч тоглох байсан тоглолт хойшилжээ. Учир нь Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гоббероос коронавирусын халдвар туссан шинжилгээгээр батлагдаад байгаа юм.

Мөн тус багийн өөр нэг тоглогч Эммануел Мудией бас коронавирус туссан нь тогтоогджээ. Өглөө болох байсан тоглолтонд бие нь муу байсан учраас тоглолтод оролцохгүй гэж мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл бичих