Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 8 дахь өдөр /2020.03.11/ эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинг яллаа. Ийнхүү Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын наадамд оролцох 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ эх орондоо авчирлаа.
Дашрамд сонирхуулахад тус тэмцээнд хүч үзсэн боксчдоос хөнгөн жингийн эхний 6, дунд жингийн эхний 5, хүнд жингийн эхний 4 байрт шалгарсан тамирчдад олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийн төлөө тавдугаар сард Парис хотноо тулалдах юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.