Лейкэрс талбайдаа Нетсд хожигдлоо

оруулсан Алсын Хараа

NBA-ын талбайд 9 тоглолт боллоо. Өмнөх хоёр хүндхэн тоглолтоос хожил байгуулж чадсан Лос Анжелес Лейкэрс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож 104-102 харьцаагаар Лейкэрс хожигдол хүлээлээ. Улмаар 49 хожил, 14 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол зочин баг 30 хожил, 34 хожигдолтойгоор дорнод бүсийн 7-рт байна.

Тус тоглолтод Спэнсэр Денивиди 23 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Крис Лаверт 22 оноог авсан бол сэлгээний тоглогчид нь 34 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 29 оноо, 12 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 26 оноо, 8 самбараас бөмбөг авсан бол сэлгээний тоглогчд нь 27 оноог авсан байна.

Сэтгэгдэл бичих