Бадрах энержи компанийн ажилтан франц эр Ариг, КФС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хурал хийсэн байна.
57 настай франц эр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. Францад 10 гаруй хоночихоод ирсэн. 02-нд ирээд зүгээр байсан ч 07-ны оройноос халуурч өчигдөр шинжилгээний хариу нь гарчээ. Түүний явсан маршрутыг гаргажээ.