Шинэ коронавирусний халдвар дэлхийн хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгө оруулагчид аюулгүй, эрсдэл багатай хөрөнгийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор даваа гарагт /2020.03.09/ нэг унци алтны дэлхийн зах зээл дээрх үнэ өсч, 1700 орчим ам.долларт хүрчээ.
Алтны үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн өндөр үнэд хүрч буй нь энэ юм. Спот зах зээл дээрх алтны үнэ 0.7 хувиар өсөж, 1686 ам.доллар хүрсэн нь 2012 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болжээ. Тухайн үед нэг унци алтны үнэ 1702 ам.долларт хүрсэн байна.
"Хятад улсын худалдааны үзүүлэлт урьдчилан таамаглаж байснаас суларч, Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орж, хөрөнгийн зах зээл уналтанд орсонтой холбоотойгоор алтны үнэ өссөн" гэж “OANDA” корпорацийн ахлах, зах зээл судлаач Жеффри Хэлли мэдэгдлээ.