Дэлхий нийтийг хамарсан короновирусын халдварын тархалтаас шалтгаалж дэлхий дахинд санхүүгийн хүндрэл үүсч болзоүгүй байгааг санхүүгийн шинжээчид онцолж буй. Манай улсын хувьд ч эдийн засаг, санхүүгийн энэхүү хүндрэлээс сэргийлж, аль болох эрсдэл багатай даван туулах нь томоохон сорилт болоод байгаа юм. Тиймээс Монголбанк 11 хувь байгаа бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулах санал дэвшүүлж энэ долоо хоногт МБХ-гоор хэлэлцүүлэх гэж байна. Ингэснээр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байна.
Гуравдугаар сар гарсаар АНУ-ын Холбооны нөөцийн банкаас гадна томоохон 12 банк бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм. Хүү бууруулсан түвшинг харвал дийлэнх нь 0.5 хувиар буюу бүхэл функтээр бууруулаагүй байгаа юм.