ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргалаа

оруулсан Алсын Хараа

ОХУ-д шинэ короновируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан тус улсад суугаа монголчуудыг гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байх, түүнчлэн оюутнууд дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг анхааруулжээ.

Учир нь мөн "COVID-19"-төй холбоотойгоор Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар ихтэй байгаа орнуудын иргэдтэй үл ойлголцох, монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурч, зүй бусаар харьцах байдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөсөн байна. Гэнэтийн таагүй зүйл тохиолдвол 8 495 690 6792 дугаарын утсанд холбогдохыг сануулжээ.

Сэтгэгдэл бичих