Италийн хөлөг онгоцыг Сингапурт нэвтрэхийг зөвшөөрчээ

оруулсан Алсын Хараа

СИНГАПУР. /TASS/. Италийн “Costa Fortuna” аяллын хөлөг онгоцыг мягмар гарагт боомтдоо нэвтрэхийг Сингапурын эрх баригчид зөвшөөрсөн байна.

Өмнө нь Малайз, Тайландын эрх баригчид уг хөлөг онгоц дээр Италийн 60 гаруй иргэн байгаатай холбоотойгоор боомтууддаа нэвтрэхийг зөвшөөрөөгүй юм.

“Сингапур руу явахаасаа өмнө хөлөг онгоцны зорчигчид бүгд гуравдугаар сарын 3-нд эмнэлгийн үзлэгт хамрагдсан. Одоогийн байдлаар зорчигчдын биеийн байдал муудсан тухай мэдээлэл ирээгүй байна. Хөлөг онгоцны эмч нар мөн зорчигчдын эрүүл мэндийг хянаж, шалгаж байна. Үүнээс гадна, боомтод ирсний дараа эрэг рүү буулгахаас өмнө бүх хүн шаардлагатай шалгалтын журмыг мөрдөж, үзлэгт хамрагдана” гэж Сингапурын Далайн болон боомтын захиргаа, Аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл бичих