Монголд үйлдвэрлэсэн ургамлын тосыг БНСУ руу экспортолж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Үндэсний компаниуд нэгдэн хар рапсын үрээр ургамлын тос үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Гацуурт” компанийн Монголдоо тарьж ургуулсан хар рапс(юнгар)-ын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж, “Эзэгтэй” нэрээр “Гүүд” платформ зах зээлд нийлүүлж байгаа юм.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр танилцлаа. Дотооддоо ургамлын тос үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа энэ үйл явц томоохон онцлогтой арга хэмжээ болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон, үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Гүүд” платформын хувьд рапсыг тариалах, хураахаас эхлэн түүнийг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлээд, эцсийн худалдан авагчдад хүргэх хүртэлх бүх шат дамжлагад шаардлагатай санхүүжилтээр ханган ажилласан байна.

зураг

Энэхүү нээлттэй платформын үр шим эхнээсээ үр дүнгээ өгч, “Эзэгтэй” нэрийн монгол ургамлын тос дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй БНСУ руу экспортод гарч эхэлжээ. Экспортын эхний үед 800 мянган тонн тос нийлүүлэхээр гэрээлээд байгаа аж. Ингэснээр Монгол улсын эдийн засагт гадаад валютын нөөцийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа өрнөж байна.

“Сэлэнгэ” үйлдвэр нь жилд 35,000 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай, шахах үйлдвэр нь Герман, цэвэршүүлэх үйлдвэр нь Швед, савлах үйлдвэр нь Италийн тоног төхөөрөмжтэй, Монголдоо төдийгүй бүс нутгийг ургамлын тосоор хангах том хэмжээний үйлдвэр юм. “Гүүд” платформын санхүүжүүлэгчээр Ард Санхүүгийн Нэгдэл ажиллаж байгаа аж. “Сэлэнгэ” үйлдвэрийн гол хамтрагч “Гүүд” платформ нь дотоодын бараа үйлдвэрлэгч, импортлогчдын барааг эцсийн хэрэглэгчдэд худалдаалдаг хүнсний дэлгүүрүүдэд санхүүжилт олгодгоороо онцлогтой, нийлүүлэлтийн гинжин хэлхээний нээлттэй платформ юм.

зураг

Тус платформоор дамжуулан өөрсдийн бизнесийг өргөжүүлэн, хамтран ажиллах хүсэлтэй аливаа хүнсний дэлгүүр, тэдэнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байгууллагууд goodgood.mn веб сайтаар бүртгүүлэн элсэх боломжтой. Мөн БНСУ-ын зах зээлд экспортлогдож буй генийн өөрчлөлтгүй, үндэсний үйлдвэрийн Эзэгтэй ургамлын тосыг иргэдэд хүнсний дэлгүүрүүд болон ardshop.mn онлайн дэлгүүрээр худалдаалж эхэлжээ.

Энэ талаар “Гүүд” платформын захирал Н.Бат-Уултай ярилцлаа.

-Энэ төслийнхөө онцлогийг та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улс экспортыг дэмжинэ, үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангана, хөдөө аж ахуйн салбарыг дэмжинэ гэж олон жил яригдаж ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахалтай байлаа. Үргэлжлээд Орос Украины дайн дэгдлээ. Үүнээс үүдэж дотоодын хүнс, барааны хэрэгцээгээ хангах асуудал хамгийн хүндээр тавигдаж байгаа.

Хэдий ийм байгаа ч үндэсний үйлдвэрлэгч, компаниуд нэгдээд ажиллах ёстой. Үүний нэг том илрэл бол өнөөдрийн монгол нэрийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй экспортод гарч байгаа үйл явдал.

Рапсаар ургамлын тос үйлдвэрлэж байна гэхээр хөдөө аж ахуйн салбар юм шиг харагдаад байж магадгүй. Үгүй юм. Энэ төсөлд хөдөө аж ахуйгаас гадна банк санхүү, худалдаа, технологийн салбар нэгдэж байгаа. Хамгийн гол нь монголчууд хамтарч томоохон үр дүн гаргаж байгаа нь чухал.

-Үйлдвэрийн хүчин чадлын талаар тодруулахгүй юу?

-Манай улсад өмнө нь газар тариалангийн салбарт жилдээ нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байсан түүх байдаггүй юм билээ. Бидний хамтарч ажиллаж байгаа Майд Теч ХХК-ийн “Сэлэнгэ” үйлдвэр нь Манай үйлдвэрийн хувьд жилийн эхний ээлжид БНСУ руу 1.4 сая ам.долларын экспорт худалдаа хийх гэрээ байгуулсан тооцоотой. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Цаашдаа экспортоо урт хугацаанд барихын тулд хар рапс тариалдаг тариаланчидтай, үйлдвэр, санхүүжүүлэгчид буюу банкныхан уг үйл ажиллагаанд илүү оролцож урт хугацаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Оролцогч талууд бүгд адилхан ашиг хүртдэг байх манай энэ нийлүүлэлтийн гинжин хэлхээний платформ (supply chain platform)-н үндсэн давуу тал нь байна гэж харж байна.

-Газар тариалангийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нэвтрүүлэх тийм ч амар ажил биш. Энэ чухал ажлыг технологитой хослуулсан нь үр дүнтэй байв уу?

-Хавар тариа ногоогоо тарихаас эхлээд тариаланчид “хялгасаар дээс томоод найзыгаа авардаг” үлгэр байдаг.  Яг тэрэн шиг л банкууд руу хандана, бензин тос нийлүүлэгчид рүү хандана, үр, бордоо нийлүүлэгчид рүү хандана гээд бөөн ажил болдог шүү дээ. Маш их ажиллагаатай, цаг хугацаа шаарддаг. Бидний хамтран хийж байгаа уг хар рапсын төсөл дээр тэгвэл тариаланч үйлдвэр нь санхүүжилт болон намрын ургац хураалтын дараах борлуулалт дээр санаа зовох зүйлгүйгээр тариалах ажлаа л хариуцна. Ургац сайн гараад ирэхэд дараагийн шатны ажлуудад тэдний санааг зовоолгүйгээр үйлдвэрийн дамжлага руу шилжинэ, ингээд үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн нь худалдааны бизнес эрхлэгчид руу Гүүд платформоор дамжин шилждэг. Үүний цаана нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилт явж байгаа тул үйлдвэрийн хувьд борлуулалтын орлогоо цагтаа авч, харин худалдааны бизнес эрхлэгчид бараа татан авахдаа хүүгүй санхүүжилт авч байгаа нь уг экосистемийн хамгийн том онцлог юм. Нэг үгээр хэлбэл оролцогч бүх тал аль нэг банкнаас эсвэл санхүүгийн байгууллагаас хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулалгүйгээр түүхий эд байхаас хэрэглэгчийн гар дээр очих бүтэн циклд оролцох бүх оролцогч нарын мөнгөн урсгалыг цаг тухайд нь зардал, чирэгдэл багатайгаар бүрдүүлж өгч буй технологид суурилсан платформ юм.

-Хөдөө аж ахуй хөгжсөн манай улсын хувьд энэ төслөөс харахад олон сайхан боломжууд байж болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн рапсаар тогтохгүй үхрийн мах, хонины мах болон бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чанартай экспортлох бүрэн боломжтой. Гол нь энэ ажилд арилжааны банкны өндөр хүүтэй зээл, санхүүжилт л хүнд асуудал байдаг. Компаниуд үүнд асар их дарамтад ордог. Манай төслийн тухайд Ард Санхүүгийн Нэгдэл банкируудынхаа ур ухааныг гарган, санхүүжүүлэгчээр оролцож байгаа нь давуу талыг бий болгож байгаа.

Гэхдээ “Гүүд”-ийнхэн гарч ирээд бүх юмыг гүүд болгочих юм биш. Санаа, солюшн, технологи байлаа гэхэд бусад оролцогчид дэмжих, ойлголцох, хамтрах гэдэг бүр том ажил байдаг.

“Гүүд” платформд нэгдэх холбоос: https://goodgood.mn/#/

Сэтгэгдэл бичих