Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин байна. Гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9…
Т.САЙХАН АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний…
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том уурхайн тус компани дахь “Чайналко” компанийн эзэмшдэг хувьцааг 11 орчим хувь хүртэл буурах магадлалтай байна. Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Ройтерс” агентлагт мэдээлснээр, уг тохиролцооны дагуу “Чайналко” компани “Рио Тинто” дахь хувьцааныхаа зарим хэсгийг тус компанийн гол хөрөнгүүдээр солих ажээ. Энэхүү алхам нь “Рио”-д хувьцаагаа эргүүлэн худалдаж авах ажлыг дахин эхлүүлэх, нарийн төвөгтэй өмчлөлийн бүтцээр хязгаарлагдсан шинэ стратегийн хэлэлцээрүүдийг хийх боломжийг олгож магадгүй байна. “Рио Тинто” болон “Чайналко”-гийн зүгээс тайлбар өгөөгүй байна. Хятадын уул уурхайн компани анх 2008 онд давхар бүртгэлтэй тус компанийн Лондонд бүртгэлтэй салбар болох “Rio Tinto Plc”-гийн 15 орчим хувийн хувьцааг худалдаж авчээ. Уг худалдан авалт нь Австралийн Засгийн газрын хатуу нөхцөлтэй хийгдсэн бөгөөд үүнд хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхийг хориглох, удирдах зөвлөлд төлөөлөлгүй байх зэрэг шаардлагууд багтжээ. Санал болгож буй хөрөнгө солилцоо нь удаан хугацааны турш үргэлжилж буй удирдлагын бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалж магадгүй байна. Талуудын хэлэлцэх магадлалтай төслүүдийн дунд Гвиней дэх “Рио”-гийн асар том Симанду төмрийн хүдрийн орд байгаа бөгөөд уг төслийн 75 хувь нь Хятадын эзэмшилд байдаг. Мөн Монгол дахь Оюутолгой зэсийн уурхай багтаж байгаа ажээ. Өөр нэг хийгдэх боломжтой солилцоо бол “Rio”-гийн титаны бизнес байж магадгүй байна. Уг бизнес нь шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. “Рио”-гийн төмрийн хүдрийн группийг удирдаж байсан С.Тротт наймдугаар сард шинэ албан тушаалдаа орсныхоо дараа компанийг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан-литийн гэсэн гурван үндсэн нэгж болгон үйл ажиллагааг оновчтой болгохын тулд шинэчлэл хийж байгаа юм.
“Рио Тинто” групп Хятадын төрийн өмчит “Чайналко” компанитай хөрөнгийг хувьцаагаар солилцох асуудлыг хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь том…
Шинэ мэдээ
-
-
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы маргааш буюу энэ сарын 6-ны 12.00 цагт нээнэ. "COVID-19" халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит…
-
Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав ОХУ-аас БНХАУ…
-
Нийслэлийн төсвийн 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэг хүрээлэн”-гийн мод болон бусад зүйлийг буулгаж, оронд нь усанд оргилуур барих…
-
Спорт
К.Роналду нэг тэрбум ам.долларын орлоготой анхны хөлбөмбөгчин болов
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааИталийн "Ювентус" клубийн португал довтлогч Криштиану Роналду карьерынхаа туршид нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны хөлбөмбөгчин болж байгааг “Business Insider” сэтгүүлийн мэдээллээс…
-
ДэлхийШинжлэх ухаан
‘MIT’-ийн эрдэмтэд хямд өртөгтэй амьсгалын аппарат хийх загварыг нээлтэй танилцуулжээ
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааЭМБ-аас коронавирусийн халдварын улмаас биеийн байдал нь хүнд болон ноцтой хэмжээнд хүрсэн өвчтөнүүдэд уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог дутмагшил үүссэн, амин үзүүлэлтүүд нь буурсан тохиолдлуудыг…
-
НийгэмОнцлох
Ирэх 7 хоногоос төв болон говийн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас орно
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны…
-
ОнцлохЭрүүл мэнд
Тусгай нислэгээр ирсэн “COVID-19”-ийн сэжигтэй иргэдээс вирус илрээгүй
оруулсан Алсын Харааоруулсан Алсын ХарааТокио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдээс хоёр хүнд “COVID-19” вирусний шинж тэмдэгтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд вирус илрээгүй…