Мутацид ороогүй цорын ганц амьтан нь зөгий

оруулсан Алсын Хараа

Бүлд нэг эх, хэдэн зуун эр, хэдэн мянган ажилчин зөгий байдаг. Нэг ч зөгий сүргээ (бүл)-сээ тасран ганцаараа амьдардаггүй онцлогтой. Зөгий байгалийн ургамлын балаар хооллодог. Ихэнх нь ялаа, цох эрвээхий зэрэгтэй ижилхэн тоос хүртээгчид. Мөн сүүн тэжээлтнүүд гэж бас бий. Түүнд сармагчин, мэрэгчид зарим төрлийн шувуу багтана. Зөгий бол хайрсан далавчит шавьж. Балт зөгийг авч үзье. Цэцгийн тоос, лав, эрдэс бодисыг нааж цавуудан үүр барьж өндөглөн бүлээр амьдраг.  Дэлхийн 2 дугаар дайнаас хойш зөгий анхаарлын төвд орж судлагдасан байна. Хирошима, Нагасакигийн 1945 оны цөмийн хорт туяаны тун ихтэй газраас  балаа цуглуулахдаа ионжсон туяажилтыг өөртөө дамжуулдаггүй болох нь тодорхой болсон аж. Улмаар генийн хувирал мутацад ороогүй цорын ганц  амьтан нь зөгий байжээ. Энэхүү гайхамшигтай шинж тэмдэг нь түүнийг  судлах  шалтгаан болжээ. Түүнээс хойш зөгий судлах бүхэл бүтэн 6 хүрээлэн японд байгуулагдсан байх жишээтэй. Нэг бүлд ойролцоогоор 30,000 орчим зөгий багтдаг гэж үздэг. Бүл дэх зөгий бүр өөр өөрийн гүйцэтгэх ажил үүргийн нарийн хувиартай.

Ганцхан эх зөгий бүлд байна. Түүний үндсэн үүрэг нь өндөглөх, үр удмаа үргэлжлүүлэх явдал. Өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил. Харин дунджаар 3-5 жил амьдарна. Бусдыгаа бодвол биеэрхүү өнгөлөг. Амьдралынхаа эхний өдрүүдэд хээл авахаар, мөн хожим бүл бүрдүүлж тасрахдаа үүрнээсээ нисдэг. Ажилчин зөгийн ажлыг хэзээ ч хийхгүй “том амьтан”. Хатгуураа зөвхөн дайсны эсрэг биеэ хамгаалахад л хэрэглэдэг өөрийн өвөрмөц онцлогтой. Эх зөгий ямар нэг байдлаар үрэгдвэл тэр бүл устана. Нэг үүрэнд хоёр эх зөгий хэзээ ч хамт амьдрахгүй. Харин өрх тусгаарлахад хүрвэл муудалцахгүй салдаг байх жишээний. Хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Ид үедээ өдөрт 1500-3000 хүртэл өндөглөнө. Энэ үед түүнийг 18-20 залуу ажилчин зөгий байнга сүүнцэрээр тэжээнэ. Сүүнцэр гэдэг нь залуу зөгийн хоолойн булчирхай болон зажлуурын хэсгээс ялгаран гардаг цайвар өнгөтэй өтгөрсөн уураг. Эх зөгийг өндөг байхаас нь эхэлж тусгаарлан, бусад авгалдайнаас ялгаатай хооллодог. Түүнийг хамгийн шим тэжээлтэй сүүнцэрээр тэжээж, 16 хоногт эх зөгий болгодог. Эх зөгий үр удмаа үлдээхээс гадна бүлийг нэгтгэж, үүрийн ажлын хуваарийг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг бодис ялгаруулдаг.

Ажилчин зөгий үүрний бүх ажлыг хийдэг эмэгчин. Эм сүвтэй боловч тэдгээрийн өндгөвч, бэлгийн бусад эрхтэн хөгжөөгүй учир хээлтүүлэгт орохгүй. Эрт төрсөн ажилчин зөгий 40-50 хоног борви бохисхийлгүй ажилладаг, харин оройтож төрсөн хэнз зөгий өвөлждөг ба үүрэндээ 4-5 cap хүртэл амьдарна. Ажилчин зөгий хорны булчирхайтай, хэвлийн төгсгөлд хурц хатгууртай учир хүн, амьтны арьс хөрсийг нэвт хатгах аюултай. Нас бие гүйцсэн ажилчин зөгий цэцгийн тоосыг ургамлаас хайж олох, олсон цэцэгнээсээ балт шүүс, цэцгийн тоос хураан авчрах зэрэг ажил хийнэ. Мөн гаднаас ус авчирна. Үүрний цэвэрлэгээ хийдэг, тэд хэрэггүй гэж үзсэн бүх зүйлээ гадагшлуулдаг.


Эр зөгий нь хавар зуны улиралд бүлд гарч ирдэг. Тэд бүлд ямарч ажил хийхгүй. Эр зөгий үр тогтоогүй өндөгнөөс төрдөг. Түүний үрийн шингэнээр тогтсон эх зөгийн бүх өндөг эмэгчин төрдөг. Тэд нэлээд бадриун биетэй ч өөрийгөө хамгаалах, хоол хүнсээ цуглуулах ямар ч эрхтэнгүй. Амьдралынх нь ганц үүрэг эх зөгийд үр тогтоох. Гэвч нэг үүрэнд байдаг эр зөгийнүүдэд бүгдэд нь ийм боломж олдохгүй. Тэднээс цөөхөн нь дээрх үүргийг гүйцэтгэнэ. Харин намар болж, цэцгийн шүүс багасахад ажилчин зөгий тэднийг үүрнээсээ  гаргаж хаяснаар үхдэг. Мөн үржилд орох явцад эх зөгий эр зөгийний хромсомуудыг аваад хатгуураараа хатгаж орхидог.

Ийм зөгий таван нүд, хоёр сахалтай. Сахал тус бүрдээ 600 ширхэг сүвтэй. Үүгээрээ зөгий мэдэрч үнэртэнэ. Гэдсээрээ зөгий амьсгалдаг. Энэ нь бусдын сонирхолыг татдаг. Мөн минутанд 150 удаа амьсгална. Толгойд байх мэдрэх систем нь 2 км-ын холоос балын үнэрийг авдаг. Хэл нь маш гайхамшигтай гэж биологичид хэлдэг. Түүнээс гадна амны хөндийн аппаратыг нь хамгийн боловсронгуй гэж үздэг байна.

Монгол орон балт ургамлын их нөөцтэй. Ойт хээр, хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг судалгагаар тогтоожээ. Ийм ургамлын нөөц, бүтэцтэй бүс нутагт  5-7 сая бүл зөгий үржүүлэх боломжтой юм байна. Энэ бол бэлэн байгаа байгалийн нөөц. Зөгийн аж ахуйг өндөр ашиг өгөх салбар болгон хөгжүүлэх боломж бий гэж мэргэжилтнүүд хэлэх юм. Тэр үнэн биз.

Шаамарын жимс, жимсгэний төв станцад 1959 оноос эхлэн зөгий өсгөж үржүүлж ирсэн түүхтэй. Тэндээс  25 бүл зөгийг 1965 онд Халх голд нутагшуулжээ. Тухайн бүс нутагт зөгийг өсгөн үржүүлэх боломжтойг энэ үйлдэл нотлосон байна. Зөгий үржүүлсэн тэр жилүүдэд 1970 онд 77 бүл зөгийнөөс 1650 кг бал авчээ. Энэ нь  нэг бүлээс 21.4кг бал хураасан дээд амжилт болсон байна. Үүнээс үзэхэд Халхгол орчмын нутагт зөгийг өсгөн үржүүлэх боломж байна. Эдгээр тоо баримт одоо хуучиржээ. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хэдэн бүл зөгий тоологдсон талаар ҮСХ-ний мэдээллийн сангаас үзэж болно.

Зөгийний аж ахуйг 600 орчим иргэн аж ахуйн нэгж эрхэлдэг гэсэн (албан бус) мэдээлэл байна. Харин ХХААХҮЯ-ны “Эрчимжүүлсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 900 өрх, аж ахуйн нэгжийг 12250 бүл зөгийтэй болгох зорилт тавьжээ. Өндөр ашиг шимтэй эх зөгий гаргах, бүлэнцэр бүрдүүлэн өсгөх иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн болов уу. Энэ бол зөгийний аж ахуй эрхэлэхэд ойрын үед хүрэх түвшин. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлнэ. Тэгээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны хооронд өвөлжөөнөөс нь гаргана. Нэг хүн жилд 1,8 кг цэвэр зөгийн бал хэрэглэнэ гэж үзвэл манай улсад жилд 175,5 тн зөгийн бал хэрэгтэй. Зөгийн балны зах зээл, хэрэгцээ, боломж ийм байна.

Сэтгэгдэл бичих